"ПРИЗМ" ДРАМЫН ДУГУЙЛАНГИЙН ДЭРГЭДЭХ "АСУРИ" МИНИ ТЕАТР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

2024.06.01
"Призм" драмын дугуйлангийн дэргэдэх "Асури" миний театр өнөөдөр үүд хаалгаа нээж, "Бяцхан шүдний аялал" анхны жүжгээ хүүхэд багачуудад толилууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож баяр хүргэж үг хэллээ. Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Уртнасан, ДЗМОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн менежер Г.Жаргалбат нар болон хүүхэд багачууд оролцлоо.
Тус театрыг нээхэд аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлсэн бөгөөд эцэг эх, хүүхэд багачуудад жүжиг толилуулахаас гадна канвас зураг зурах боломж олгож буйгаараа онцлог юм.
 
 
 
 
 
 
 
 
 
+26