ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРӨӨР НЭГ ЭХ 3680 ГРАММ ХҮҮ ТӨРҮҮЛЛЭЭ

2024.06.01
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаар зочилж амаржсан ээжүүдэд улаан сарнай, гарын бэлгийн хамт гардууллаа.
Төрөх тасагт нийт 11 эх амаржаад байна. Үүнээс нэг эх болох Бэрх хотоос амаржихаар ирсэн эмэгтэй зургаадугаар сарын1 буюу өнөөдөр 3.680 грамм хүү төрүүлжээ. Тус эмнэлэгт мөн өнөөдөр амаржихаар хүлээж буй гурван эх хэвтэн эмчлүүлж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+10