АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУРАГЧ, ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ТЭДНИЙ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

2024.06.01
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав жил бүрийн хүүхдийн баяраар сурагч, хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж тэдний дуу хоолой, санал хүсэлтийг сонсдог уламжлалтай. "Хүүхдээ сонсъё" арга хэмжээг энэ жил өргөжүүлж сумдын сурагч, багачуудыг урьж оролцууллаа.
Тус уулзалтаар хүүхдүүд өөрт тулгамдаж буй асуудлаа чөлөөтэй илэрхийлдэг бөгөөд аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө шаардлагатайасуудлыг шийдвэрлэхээр тусгадаг билээ.