Мэдээ мэдээлэл
СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО
2024.05.31
Сонгуулийн хууль тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, МУ-ын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогсдод хүргэх, сонгуулийн боловсрол олгох, олон нийтэд саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах зорилгоор аймгийн Сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн баг хамтран "Сонгогчийн өдөрлөг"-ийг зургаадугаар сарын 2, 8, 9-ний өдөр 14 цагаас эвт худалдааны төвийн 2 давхарт “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулна.
Өдөрлөгөөр
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар танилцуулах
- Сургалтын саналын хуудаст санал тэмдэглэх зааварчилгаа өгөх, туршилт хийлгэх
- Санал авах загвар байрны бүхээгт сургалтын саналын хуудаст санал тэмдэглэж санал тоолох төхөөрөмжид уншуулан танилцах туршилт хийнэ.
Тиймээс иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.