Мэдээ мэдээлэл
242 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
2024.05.31
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан “Алдарт эхийн одон” гардуулдаг уламжлалтай.
Хэнтий аймгийн хувьд энэ жил алдарт эхийн I одонг 22, II одонг 220 эх буюу нийт 242 ээж алдарт эхийн одон гардан авч байна. Үүнээс
141 ээж Чингис хотод хүрэлцэн ирж одонгоо гардан авсан бол бусад ээжүүдийн хувьд сум орон нутагтаа авч байгаа юм.
Эдгээр ээжүүдийн дийлэнх нь буюу 186 ээж нь 25-39 насны ээжүүд байгаа юм. Дашрамд сонирхуулахад сүүлийн 3 жилийн хугацаанд Хэнтий аймагт 668 ээж алдарт эхийн одон авсан байна.
Алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.