ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДААР 83 СУРАГЧИЙН ШИРЭЭ, АХМАДЫН СУВИЛАЛЫН 30 ОР ХИЙЛГЭЛЭЭ

2024.05.31
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хоёр дахь жилдээ Хэнтий аймаг дахь политехник коллежд сурагчийн ширээ, сандлын захиалгыг өгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 22 сая төгрөгийн захиалга өгсөн бол энэ жил ахмадын сувиллын 30 ор, 83 хос ширээ, сандлыг 40 сая төгрөгөөр захиалан хийлгэлээ. Тэгвэл уг захиалгыг коллежийн багш сурагчид 30 хоногийн дотор хийж гүйцэтгэжээ.
Энэхүү ажилтай танилцахын зэрэгцээ, багш ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсохоор аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Политехникийн коллеж дээр уулзалт хийлээ. Ахмадын сувилалын орыг ХХҮГ-т сувилалд хүлээлгэн өгөх бөгөөд сурагчийн сандал ширээг сургуулиудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж олгохоор боллоо.
 
 
 
 
 
 
 
 
 
+5