НЭГ ӨМЧ-НЭГ БҮРТГЭЛ АЯН ЯВАГДАЖ БАЙНА

2024.05.30
Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудын эд хөрөнгө ашиглалт хамгаалалтад хяналт тавих, бүртгэл тооцоог хууль журмын дагуу хийж байгаа эсэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Орон нутгийн өмчийн газраас “НЭГ ӨМЧ-НЭГ БҮРТГЭЛ” аяныг 5 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний хооронд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Орон нутгийн өмчит болон Орон нутгийн өмчийн оролцоотой 189 байгууллагад зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах зорилготой ажлын хэсэг хуваарийн дагуу сумдад ажиллаж байгаа юм.
Энэхүү аянд Мөрөн, Өмнөдэлгэр, Батширээт сум, Гурванбаян тосгоны орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагууд нэгдлээ. Тус аяны хүрээнд гарсан зөрчлөө арилгаж өмчийн бүртгэл, ашиглалтын зөрчилгүй болох зорилт тавин ажиллаж байна.