ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 72,4 ХУВЬ НЬ ТЭНЦЖЭЭ

2024.05.30
Төрийн албаны ерөнхий шалгалтад 87 иргэн оролцсоноос 40 иргэн тэнцсэн байна. Аймгийн ЗДТГ-аас Easy сургалтын төвтэй хамтран төрийн албаны шалгалтад бэлдэх сургалтыг танхимаар болон цахимаар үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд энэхүү сургалтад хамрагдсан иргэдийн 72,4 хувь нь төрийн албаны шалгалтад тэнцжээ.