“ҮЕР УСНЫ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ХАНГАХ” АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

2024.05.30
Аймгийн Онцгой комиссын хурлаар “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, удирдлага зохион байгуулалтаар хангах” ажлын хэсэг байгууллаа.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ зун хур тунадсан ихтэй, сэрүүн зун байх тул гэнэтийн аадар бороо, нөөлөг салхи, үе усны аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлллийг цаг алдалгүй түгээх шаардлагатай. Иймд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлыг хэсэг байгууллаа.
Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч байхыг зөвлөж байна.