АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2024.05.30
Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
УС, ЦАГ УР,ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ:
- Ирэх зургаадугаар сард олон жилийн дунджийн орчим дулаан байж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орох төлөвтэй байна. Галшар, Бор-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орно. Иймд гэнэтийн эрчимшил ихтэй аадар бороо, их бороо, дуу цахилгаан, нөөлөг салхины аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан байнга хэрэглэхийг зөвлөж байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР
- Малын гоц халдварт өвчин болох хонины цэцэг өвчин зургаан сумд гараад байна. Тодруулбал, Жаргалтхаан сумын 1-р баг, Мөрөн сумын 3-р баг, Өмнөдэлгэр сумын 3-р баг, Биндэр сумын 1-р баг, Батширээт сумын 1-р баг, Баян-Адарга сумын 4-р багт гараад байна. Дээрх сумдад дархлаажуулалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж 70-90 хувьтай үргэлжилж байна.
Мөн хуралд сумдын Засаг дарга нар цахимаар оролцож мал амьтны сэг зэм устгалын ажлын явц, шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийн талаар мэдээлэл танилцууллаа.