ЯПОН УЛСААС ИРҮҮЛСЭН ТИ БОЛЛ СПОРТЫН ХЭРЭГСЛИЙГ СУРАГЧДАД ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

2024.05.30
Япон улсаас Хэнтий аймаг руу илгээсэн Ти боллын хэрэгслийг эздэд нь гардуулан өглөө. Тодруулбал, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад буй Бор-Өндөр сумын ЕБС-ийн Ти боллын тамирчдад хоёр иж бүрдэл бүхий хэрэгслийг тус сумын удирдлагууд гардуулан өглөө.
Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро тэргүүтэй Японы Ти-боллын холбоо, Монголын Ти-Боллын үндэсний холбоо хамтран орон нутгаас анх Хэнтий аймагт Ти болл спорт хөгжих үндэс суурийг тавьсан билээ.