Мэдээ мэдээлэл
ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШАТ ДАРААТАЙ ШИНЭЧИЛНЭ
2024.05.30
Хэнтий аймаг сүүлийн 5 жилийн хугацаанд 15 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд цэцэрлэгт хүүхдүүдээ өгөх гэж танил талаа хайдаг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин хүлээдэг цаг ард хоцорчээ.
Үүний нэг болох Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэг нь 39 багш ажилтан, 300 хүүхэдтэй сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 90 гаруй хувь нь залуу багш нар ажилладаг. 3 багш энэ жил тэргүүлэх зэрэгтэй болжээ.
Энэхүү цэцэрлэгт хамран сургах тойргоор 3, 4, 5 багийн хүүхдүүд явдаг.
Энэ хичээлийн жилээс шинэ байрныхаа өргөтгөлд үйл ажиллагаагаа явуулж, хүүхдэд ээлтэй тохилог орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Шинэ цэцэрлэгтэй болсноор 1 анги 25-28 хүүхэд суралцаж байгаа нь норм стандартаа хангаж байгаа юм.
Харин гал тогооны тоног төхөөрөмж дутагдалтай байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 200 сая төгрөг шийдвэрлэж, тендер зарлаж, гүйцэтгэгч шалгарсан. Тиймээс цэцэрлэгүүдийн тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав танилцуулсан юм. Мөн шинэ цэцэрлэгийг нь мялааж 3 үйлдэлт принтер гардуулж, багш ажилтны санал хүсэлтийг сонслоо.
+7