Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН ТИ БОЛЛЫН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР НАЙМДУГААР САРД ЯПОН УЛСЫГ ЗОРИНО
2024.05.30
Хэнтий аймагт өнгөрсөн жил буюу 2023 онд Ти болл спорт хөгжих үндэс суурь тавигдаж, биеийн тамирын 10 багш сургагч багшаар бэлтгэгдсэн. Тэгвэл Бор-Өндөр сумын “Кингс Ти болл -1”, “Кингс Ти болл -2” багууд Ти боллын Азийн аварга шалгаруулах тэмцээний сорилго тэмцээнд амжилттай оролцож Япон Улсад болох тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-14 насны 24 сурагч уг спортоор хичээллэж байгаа бөгөөд “Үндэсний цомын аварга”, Азийн АШТ-нд амжилттай оролцоод байгаа юм.
Баг тамирчид ирэх наймдугаар сард Япон Улсыг зорих юм.