УЛААНБААТАР ХОТООС ХЭНТИЙ АЙМАГ РУУ УНАДАГ ДУГУЙГААР АЯЛНА

2024.05.29
Нийтийн биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан “Эв нэгдлийн төлөө уриатайгаар” Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Чингис хотруу аялагч Д.Даваажаргал, Э.Сарангарав нар унадаг дугуйтай туулахаар шийдэж бэлтгэлээ хангажээ.
Тэд 2024.05.30-ны өглөө Улаанбаатар хотоос хөтлөх бөгөөд нар мандахаас жаргах хүртэлх хугацаанд аялж, Чингис хотод ирнэ гэж төлөвлөж байгаа юм байна.
Тус аялагчдын хувьд өмнө нь баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл хилээ дагаад 3300 км газрыг 74 хоногийн хугацаанд унадаг дугуйгаар туулж байжээ.