ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОЛОО

2024.05.28
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгож, түлхүүрийг нь гардууллаа.
Аймаг орон нутгийн зүгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, хангалтад анхаарч буй. Энэ хүрээнд таван сумын эрүүл мэндийн төвд автомашин, тоног төхөөрөмж олгоод байна.