ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024.05.24
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох боломжоор хангах, энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцуулах зорилгоор орон нутгийн 100 хувийн тэтгэлгээр Үндэсний Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний хэлмэрч бэлтгэсэн. Энэхүү хэлмэрч багшаар дамжуулан хүүхдүүд болон насанд хүрэгчдэд дохионы хэлний анхан шатны хичээл үнэ төлбөргүй зааж эхэллээ.
Тус ангид нийтдээ 14 иргэн явж байгаа бөгөөд дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцдаг төрийн албан хаагчид хамрагдаж байна. Сургалт 10 хоногийн хугацаанд үргэлжилж, дараагийн элсэлтээ авна.