НОМЫН БАЯРЫГ 35 ДАХЬ УДААГАА УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2024.05.17
Хэнтий аймаг 35 дахь удаагийн номын баярын нээлтийг өнөөдөр 11:00 цагт эхлүүллээ. Нээлтэд АИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан тэргүүтэй удирдлагууд оролцож хүүхэд багачууд, сурагч, номонд шимтэгчдэд хандан баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны “Номын баяр”-ыг тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг "Уншдаг хүн урт насалдаг" хэмээх уриан дор тэмдэглэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+19