“АСУУДЛААС ШИЙДЭЛД” ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР ШАТАНД 39 БАЙГУУЛЛАГА ШАЛГАРЛАА

2024.05.15
Аймгийн Засаг даргын санаачилсан “Асуудлаас шийдэлд” тэмцээний 2 дугаар шатанд шалгарсан байгууллагуудад өнөөдөр батламжийг гардуулан өглөө. Энэхүү тэмцээнд нийтдээ 131 төрийн байгууллагын 3,389 албан хаагчид гар бие оролцсон байна. Тэмцээний гэрийн даалгаврын хүрээнд албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн бөгөөд үүний үр дүнд дараах өөрчлөлтүүд гарчээ. Тодруулбал:
• 11 албан хаагч газартай болсон
• 20 албан хаагч өөрийн гэсэн гэртэй болсон
• 4 албан хаагч байшинтай болсон
• 41 албан хаагч хашаатай болсон
• 42 албан хаагчийн гэр орон сууцыг засаж тохижуулж амьдрах орчныг нь сайжруулсан
• 66 албан хаагчийн амьдрал ахуйд нэн шаардлагатай байгаа санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлжээ.
2 дугаар шатанд шалгарсан 39 байгууллага:
1. Зооноз өвчин судлалын төв
2. Нийтийн номын сан
3. Эрүүл мэндийн газар
4. Музей
5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
6. Татварын газар
7. Хан Хэнтий чуулга
8. БЗӨБЦТС Хэнтий салбар
9. Политехник коллеж
10. Нийгмийн даатгалын газар
11. Байгаль орчин, аялал жуулчлалын газар
12. Xуухэд, гэр бүл хөгжил хамгааллын газар
13. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар
14. Боловсрол шинжлэх ухааны газар
15. Улсын бүртгэлийн хэлтэс
16. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг
17. Өмнөдэлгэр сумын ЗДТГ
18. Батширээт сумын ЗДТГ
19. Биндэр сумын ЗДТГ
20. Хэрлэн сумын ЗДТГ
21. Хэрлэн сумын Тэмүүжин сургууль
22. Бэрх хотын ЗААлба
23. Батноров сумын Соёлын төв
24. Баян-Овоо сумын Цэцэрлэг
25. Норовлин сумын Сургууль
26. Баян-Адарга сумын ЗДТГ
27. Дадал сумын ЗДТГ
28. Баянхутаг сумын ЗДТГ
29. Баянмөнх сумын ЗДТГ
30. Дархан сумын ЗДТГ
31. Галшар сумын ЗДТГ
32. Бор-Өндөр сумын 3 дугаар цэцэрлэг
33. Бор-Өндөр сумын бага сургууль
34. Дэлгэрхаан сумын ЕБС
35. Цэнхэрмандал сумын ЗДТГ
36. Мөрөн сумын ЭМТ
37. Жаргалтхаан сумын цэцэрлэг
38. Өлзийт тосгоны ЕБС
39. Хэрлэнбаян улаан тосгоны ЗАА
Сумдын шалгарсан багийн батламжийг сумдын ЗДТГ-ын дарга нарт гардуулсан юм. Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт ирэх 9 дүгээр сард Чингис хотод нэгдсэн журмаар зохион байгуулна.