СУРАГЧИД МОНГОЛ УРАН БИЧЛЭГ БИЙРИЙН ЭРДМЭЭР ӨРСӨЛДЛӨӨ

2024.05.12
Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 23 сургуулийн ахлах ангийн 20 сурагч, дунд ангийн 15 сурагч монгол уран бичлэгээр бүтээл урлаж бийрийн эрдмээр өрсөлдлөө. Эдгээр сурагч уран бичлэгийн нэгдүгээр шатанд тэнцэж сум тус бүрээс шалгарсан сурагчид юм. Тэмцээний дүнг өнөөдөр танилцуулна.
Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+9