ФОТО МЭДЭЭ: ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

2024.05.11
"Гандирсын ганган бичиг соёл мину" уриан дор зохион байгуулж буй үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн арга хэмжээ 12:00 цагт Бор-Өндөр сумын Соёлын төвд эхэллээ. Арга хэмжээг нээж тус сумын Засаг дарга Г.Адъяабилигт үг хэлэв. Мөн эх хэлний соёл, хэрэглээг түгээн дэлгэрүүлж, хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд аймгийн Засаг даргын Жуух бичиг, Хан Хэнтийн алдартан зэрэг цол тэмдгээр шагналаа.