АЙМГИЙН ТӨВИЙН 14 ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ТӨРИЙН 56 БАЙГУУЛЛАГА 1500 МОД ТАРЬЖ БАЙНА

2024.05.11
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд “НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ЦЭЦЭРЛЭГ” аяныг Хэнтий аймагт өрнүүлж байна. Тодруулбал 18 сумын 170 гаруй төрийн байгууллагуудад суурин газрын ногоон байгууламж, ойн зурвасыг хариуцуулсан. Эдгээр байгууллагууд 2030 оныг дуустал тухайн ногоон байгууламжаа хариуцаж, өөрсдийн нэр хаяг бүхий самбар байршуулж, жил бүр шинээр мод тарьж, тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалж ажиллана.
Үүний хүрээнд төвийн 14 цэцэрлэгт хүрээлэнд төрийн 56 байгууллага өчигдрөөс эхлэн хуваарьт талбайдаа голт бор хайлаас, бүйлс, улиас зэрэг 1500 мод тарьж байна.
Цаашид арчлалт, усалгааг хэрхэн хийж байгаа тал дээр хяналт тавих сайн дурын 25 ажилтныг аймгийн хэмжээнд ажиллуулж, явцын мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран олон нийтэд хүргэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
+13