“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫГ БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024.05.11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон зарласан. Улсын хэмжээнд 22 дахь удаагаа тэмдэглэж буй энэхүү баярын өдрийг энэ жил "Гандирсын ганган бичиг соёл мину" уриан дор зохион байгуулж байна.
Хэнтий аймаг уг өдрийг өнгөрсөн жил Дэлгэрхаан суманд зохион байгуулсан бол энэ жил Бор-Өндөр суманд тэмдэглэн, үндэсний хэл бичиг түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал, өвийг түгээн дэлгэрүүлэх, сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, үндэсний хэл бичгийн дархлааг нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ, тэмцээн өрнүүлж байна. Бор-Өндөр сум нь бичиг үсгийн баярын тэмцээн уралдаанд гурван жил дараалан тэргүүлсэн билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+27