Мэдээ мэдээлэл
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД БОЛЖ БАЙНА
2024.05.10
Хэнтий аймгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийх уулзалт, зөвлөгөөн өнөөдөр буюу 2024.05.10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон Хэнтий аймагт хайгуул, олборлолт, баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 ААН-ийн төлөөллүүд оролцож байна.
Уул уурхайн салбарын үйл ажиллагааг аймаг орон нутгийн хөгжил, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, хүртээмжтэй зохион байгуулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, шаардлагатай мэргэжилтэй ажилтан, хүний нөөцийг бэлтгэх, жижиг, дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байгаа юм.