“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2024.05.09
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбоотой Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт оруулах эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох, нутгийн иргэдийн оролцоог хангах, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-тэй хамтран орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг төлөвлөх, иргэдийн чадавхыг сайжруулах, харилцан туршлага судлах, шинэ мэдлэг хуримтлуулахад зорилгоор “Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аймгийн зөвлөгөөн зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн тухайд Засгийн газрын бодлого шийдвэрүүдийг дэмжин ажиллаж “Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн огт хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй аялал жуулчлалын салбартаа сүүлийн 6 жилийн дотор улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн 580 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бий болгож, түүхэн цогцолборууд, нисэх буудал, авто зам, дэд бүтцийн 20 гаруй томоохон төсөл арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж аялал жуулчлалын салбар хөгжихөд бүх талын боломж нөхцлийг бүрдүүлээд байна.
Хэнтий аймагт 2022 онд дотоодын 54.8 мянга, гадаадын 719 жуулчин хүлээн авч байсан бол 2023 онд дотоодын 92,0 мянга, гадаадын 3668 жуулчин ирсэн ба жуулчдын тоо 36.8 хувиар өссөн. Энэ хэрээр нутгийн иргэдийн, бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэж, түр болон байнгын ажлын байрууд нэмэгдэж, сум орон нутагт оруулах эдийн засгийн хувь нэмэр өсч байна.
Харин энэ онд жуулчдын тоог 120,000 хүргэж, аймгийн эдийн засагт 28.8 тэрбум төгрөгний орлого оруулж ажлын байрыг 1850-д хүргэх зорилт тавьжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+3