ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА

2024.05.09
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ийг ”ХАРИУЦЛАГАТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” уриан дор тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, СТСХ-ийн дарга С.Нямдаваа нар оролцож, улс орны хөгжлийн үндэс болсон хөрөнгө санхүүгийн бааз суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй иргэд, ААН-үүддээ талархал илэрхийлсэн юм.
Хэнтий аймгийн татвар төлөгчид 2023 онд улс, орон нутгийн төсөвт 34,903,6 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Мөн 2023 онд улс орон нутгийн төсөвт 50,3 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн, Татварын скоринг үнэлгээгээр А үнэлгээтэй шалгарч Хэнтий аймгийн шилдэг Аж ахуйн нэгжээр "Буян-Ундрах Хэнтий" ХХК шалгарсан байна.