НҮБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТАПАН МИШРА НАРЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024.05.08
Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудыг нэгтгэсэн Хүмүүнлэгийн тусламжийн багийг ахалдаг. Тиймээс тус багаас зудад нэрвэгдсэн малчдад үзүүлсэн тусламж бодитоор хэрхэн дэмжлэг болсон талаар, зорилтот бүлэгт хэрхэн хүрч буй талаар газар дээр нь танилцахаар Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллав.
Энэ хүрээнд Аймгийн Засаг дарга өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Даниел Сэм, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Номин, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нарыг хүлээн авч уулзлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
+10