ӨНДӨРХААН ХАЙРХАНЫ ТАХИЛГА ТАВДУГААР САРЫН 18-НД БОЛНО

2024.05.08
Аймгийг Засаг даргын Тамгын газар Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийд хамтран жил бүр зуны тэргүүн сарын билэгт сайн өдөр Өндөрхаан хайрханаа тайх ёслол үйлддэг уламжлалтай.
Үүний дагуу 17 дугаар жарны модон Луу жилийн Зуны тэргүүн сарын шинийн 9-ний Дашнямын барилдлагат өдөр буюу тавдугаар сарын 17-нд 20:30 цагт Долоон бурхан одны тахилга, зуны тэргүүн сарын шинийн 10-ны Дарь эх, Ловон, Лусын буулт давхацсан билэгт сайн өдөр буюу тавдугаар сарын 18-нд 05:40-07:40 цагт Өндөрхаан хайрханы тахилга үйлдэх гэж байна. Иймд Хан Хэнтий нутгийн түмэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
3 хүн, сүм ба бичвэр нарын зураг байж магад