Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА хооронд хамтран хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах Хоёр-үе шаттай зээлийн төсөл”-ийн 1000 дахь төслийн санхүүжилтийг Хэнтий аймгийн “Нөмрөг алтай” ХХК-ийн төсөл шалгарч батламжаа гардан авлаа.

2024.05.06

Ц.Болормаа захиралтай "Нөмрөг Алтай" ХХК нь 2009 оноос эхлэн нарийн боовны чиглэлээр үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус төсөлд хүсэлтээ өгснөөр 10 жилийн хугацаатай 340 сая төгрөгийн зээлийн дэмжлэг авч байгаа юм. Энэхүү төсөл нь бизнес бойжтол буюу эхний 3 жилийн хугацаанд төлөлт хийхгүй байх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Батламжийг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЖАЙКА төслийн удирдлага, дамжуулан зээлдүүлэгч ХААН банкны төлөөллүүд биечлэн очиж гардуулан өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа.