Мэдээ мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ
2024.05.06
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Хэнтий нутгийнхаа эрхэм татвар төлөгч та бүхэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ийн мэнд хүргэе.
Татвар төлөгч та бүхэн болон татварын газрын хамт олны хамтын ажиллагааны үр дүнд манай аймаг 2023 онд улс, орон нутгийн төсөвт 34,903,6 сая төгрөгийг төвлөрүүлж, татвар төлөгч та бүхэн төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, татварын алба “Цахим татварын алба” болох зорилтоо хэрэгжүүлсэний бодит үр дүн юм.
“Цахим татварын алба” болсоны үр дүнд татвар төлөгч та бүхэн бүх төрлийн үйлчилгээгээ цахимаар авч, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хөрөнгө оруулсан нийт татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлье.
“Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр оршихуй”
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ