Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ, ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024.05.02
Энэ оныг Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан зүүн бүсийн зөвлөлийн 1 дүгээр хуралдаанаар зүүн аймгууд хамтарч тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн юм. Үүний дагуу өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Хэрлэн, Онон, Улз голыг хамгаалах, 2 аймгийг дамнасан тосон хулстайн нөөц газрыг хамгаалах, бэлчээр хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.