ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2024.05.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж 18 агентлаг байгууллагад хяналт шалгалт хийлээ. Өнөөдөр 15:00 цагт дүнгийн хурал хийж хяналт шалгалтын дүнг танилцуулав.
Албан тушаалын чиг үүргийн шинжилгээ хийж, хувийн хэргийн бүрдэлд анхаарахыг агентлагийн дарга нарт үүрэг болголоо.