Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН 79,6 МЯНГАН ХҮН АМД 5250 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
2024.05.02
Монгол Улс 3,3 сая гаруй хүн амтайгаас 6,7 хувь нь буюу 226,496 нь төрийн албан хаагчид байдаг. Харин Хэнтий аймгийн хувьд 189 төрийн байгууллагад 5250 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнд улс төрийн 170, төрийн захиргааны 600, төрийн тусгай 56, төрийн үйлчилгээний 4424 албан хаагч ажилладаг. Үүнээс үзвэл Хэнтий аймгийн нийт хүн амын 6,5 хувийг төрийн албан хаагчид эзэлж байгаа юм. Гэхдээ энэхүү судалгаанд төрийн болон албаны нууцад хамаарах тусгай албан хаагчдын мэдээлэл ороогүй болно.
/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагвын илтгэлээс/