ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТАД ХЭНТИЙ АЙМГИЙН 3500 ОРЧИМ АЛБАН ХААГЧИД ТАНХИМААР БОЛОН ЦАХИМААР ХАМРАГДАЖ БАЙНА

2024.05.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хуулийг даган гарсан дүрэм журмын талаар сургалт зохион байгууллаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нармандах Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь сэдвээр илтгэл танилцуулж байна. Тус сургалтад Засаг даргын дэргэдэх агентлаг байгууллагын 600 гаруй алба хаагчид танхимаар, 18 сум 5 тосгоны албан хаагчид цахимаар оролцож нийтдээ 3500 орчим төрийн албан хаагчид хамрагдаж байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
+3