Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.01
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг орон нутагт ажиллаж Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хуулийг даган гарсан дүрэм, журмыг сурталчлан таниулах, Ёс зүйн дэд хороодод арга зүйн дэмжлэг үзүүлж буй. Уг ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ Төрийн албаны салбар зөвлөл болон Ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулах юм.