БОР-ӨНДӨР СУМАНД 3 АВТОМАШИН ОЛГОЛОО

2024.04.30
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 49 дүгээр ангид 59,5 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай ЗИЛ 131 автомашин болон "Бор-Өндөр Хот Тохижилт" ТБАГУТҮГ-т 97 сая төгрөгийн үнэ бүхий 2 автомашиныг тус тус гардуулан өглөө.
Монгол Улсын хамгийн отгон сум болох Бор-Өндөр сум нь төсвийн орлогоо 1,1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн бөгөөд давсан орлогоороо ийнхүү сум орон нутагт шаардлагатай байсан автомашиныг шийдвэрлэж байгаа юм.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 94 хувь буюу А үнэлгээтэй дүгнэгдэж 180 сая төгрөгийн урамшуулал авч, орон нутагт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж чаджээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+8