Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА
2024.04.30
Аймгийн Засаг дарга мал амьтны сэг зэм устгалын ажлын явц болон сумдын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар сумдад ажиллаж буй. Өнөөдөр Баянмөнх, Дархан, Бор-Өндөр суманд ажиллалаа.
Дархан сум 2023 оны жилийн эцсээр нийт 270221 толгой мал тоолуулсан бөгөөд зудын улмаас 147238 толгой мал хорогдсон. Өнөөдрийн байдлаар 117993 толгой малын сэг зэмийг устгаж ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
+2