Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЯНМӨНХ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.04.30
Аймгийн Засаг дарга Баянмөнх суманд ажиллаж тус сумын мал амьтны сэг зэм устгалын ажлын явцтай танилцаж байна. Баянмөнх сум 2023 оны жилийн эцсээр нийт 203527 толгой мал тоолуулсан бөгөөд зудын улмаас 116514 толгой мал хорогдсон. Одоогийн байдлаар 70682 толгой малын сэг зэмийг устгасан бөгөөд ажлын явц 60.6 хувьтай үргэлжилж байна.
Аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нарт мал амьтны сэг зэм устгалын ажлыг яаравчлуулах чиглэл өгч байгаа бөгөөд шатахууны зардалд дэмжлэг үзүүлэх үүднээс есөн суманд 39 сая төгрөгийн талон олгоод байна.