“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2024.04.29
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөгийг Хэнтий аймаг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Эрх зүйн туслалцааны төв,
- Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газар
- Аймгийн Прокурорын газар
- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар
- Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги
- Шүүхийн шинжилгээний хэлтэс
- Улсын бүртгэлийн хэлтэс
- Монголын Хуульчдын холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөл
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны Хэнтий аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл
- Монголын Нотариатчидын танхимын Хэнтий аймаг дахь Нотариатын салбар зэрэг 10 байгууллага оролцож нэг дороос иргэдэд үйлчлэх юм.
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дээрх өдөрлөгийг монгол орон даяар ирэх тавдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна.