БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРЛААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2024.04.29
Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хурлаар АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ-аас мэдээлэл хийлээ.
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ч.Баярцолмон төрийн үйлчилгээний болон захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулж буй “Асуудлаас шийдэлд” тэмцээний явц болон нэгдүгээр шатны шалгаруулалтын талаар танилцуулав.
Аймгийн Засаг дарга бүх нийтийн мод тарих өдөртэй холбогдуулан тарьсан модоо эргээд арчилдаг байх, усалгаа арчилгааг зөв хийж ургалтад анхаарах тал дээр санаачилгатай, идэвх зүтгэлтэй байхыг байгууллагын дарга нарт анхаарууллаа. Мөн мал амьтны сэг зэм устгал, хог цэвэрлэгээ, зүлэгжүүлэлт зэрэг ажилд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга Төрийн албаны зөвлөлөөс хийх хяналт шалгалттай холбогдуулан байгууллагуудыг бэлтгэл сайн хангахыг анхаарууллаа.
УЦУОШГ: ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Энэ сарын 29-ний 20:00 цагаас энэ сарын 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг танилцууллаа. Нийт нутгаар өдөртөө +16... +21 градус дулаан байх бөгөөд хур тунадас орохгүй, салхи секундэд 5-10 метр байна.
“ӨНДӨРХААН ХОТ ТОХИЖИЛТ” ОНТҮГ: ТАВДУГААР САРЫН 10-НД БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИНА
Хаврын мод тарих бүх нийтийн өдөр ирэх тавдугаар сарын 10-нд байхаар зохион байгуулалт хийн ажиллаж байна. Нийт 1500 мод тарих бөгөөд улиас 400, хайлаас 500, голт бор 300, гүйлс 300 ширхгийг тарина. Мөн “Нэг байгууллага-Нэг цэцэрлэг” аяны хүрээнд 13 цэцэрлэг, талбайд бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ.