МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ 76,1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024.04.29
Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Хэрлэн сумын Өлзийт тосгоны нутаг дэвсгэр Дуутын давааны зүүн талд байх устгалын цэгт бөөгнүүлсэн сэг зэмийг маргаашийн дотор яаралтай устгаж орчны халдваргүйтгэл, ариутгал хийхийг тус сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг, “Хэнтий-Ус” ХХК-ийн дарга Г.Батгэрэл, “Харгуй” ТӨХК-ийн дарга Л.Бат-Октябрь нарт даалгалаа.
Аймгийн хэмжээнд мал амьтны сэг зэм устгалын ажил 76.1 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 706.8 мянган толгой малын сэг зэмийг устгаад байна.