АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЛШАР СУМЫН МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР ЗОЧИЛЖ ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2024.04.27
Аймгийн Засаг дарга Галшар сумын малчин өрхүүдээр зочилж хаваржилтын нөхцөл байдал хэр байгаа талаар газар дээр нь танилцаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн энэ үеэрээ “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас малчдад хандивласан хүнсний болон эрүүл мэндийн багцыг эздэд нь хүргэж өгсөн юм.
Малчдын хувьд өвс ногоотой залгаж малын хөл чангаран тамир тэнхээ орж буйд сайшаалтай байгаагаа хэлж, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй малын сэг зэм устгалын ажилд гар бие оролцож хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
+5