Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАЛШАР СУМАНД АЖИЛЛАЖ МАЛЫН СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
2024.04.23
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Галшар суманд ажиллаж мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явцтай танилцаж байна.
Тус суманд 176708 толгой мал хорогдсон бөгөөд сэг зэм устгал хийхээр сумын Онцгой комисс мэргэжлийн ангийн 50 албан хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар 30900 гаруй толгой малын сэг зэмийг бөөгнүүлж устгаад байна. Аймгийн Засаг дарга малын сэг зэмийн устгалын ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс сумдад шатахууны асуудал шийдвэрлэж байгаа. Энэ хүрээнд Галшар суманд шатахууны зардалд 10 сая төгрөг олголоо. Мөн халдвар хамгааллын хувцас олгохоор боллоо.
Түүнчлэн сэг зэмийг нийт 40 цэгт бөөгнүүлж устгахаар төлөвлөж байгаа бөгөөд нүх ухах техник хэрэгсэл шаардлагатай байгаа талаар тус сумын удирдлагууд хэлсэн. Иймд аймгийн Засаг дарга "Хэнтий - Ус" ХХК-иас HOWO, уул уурхайн компаниудаас Экскаватор дайчлах асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
+4