СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2024.04.22
Аймгийн Засаг дарга мал амьтны сэг зэм устгалын ажилтай холбоотойгоор сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдаж нөхцөл байдлын мэдээг сонслоо. Нийт 15 сум ажлын хэсэг гарган сэг зэм устгалын ажил зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд нийт 400.1 мянган толгой малын сэг зэмийг устгаад байна.
Аймгийн Засаг дарга зарим сумдад дээрх ажлыг эрчимжүүлэхэд мэргэжлийн анги бүлэг дайчлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл уг хурлаар сумдын Засаг даргад шаардлагатай түлш шатахууны зардал, хлорын шохой авахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлэг сумдад ажиллаж байна.