УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГЫН ТУШААЛААР ТОМИЛОГДСОН ШУУРХАЙ БҮЛЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2024.04.22
Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон мал амьтны сэг зэм устгах арга хэмжээг зохион байгуулахад орон нутгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллах Шуурхай бүлэг Хэнтий аймагт ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр сэг зэм устгалын ажлын явц, зохион байгуулалттай холбоотой асуудлаар аймгийн Онцгой комиссыг хуралдуулж байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 400.1 мянган толгой малын сэг зэмийг устгаад байгаа бөгөөд ажлын явц 43.7 хувьтай үргэлжилж байна.
Шуурхай бүлэг одоогийн байдлаар Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд ажиллаад байгаа бөгөөд тус сумдад зохион байгуулалтаа сайжруулж, мэргэжлийн анги бүлгийг дайчлах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн тухай Шуурхай бүлгийн гишүүн, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн мэдээллээ.