СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДАЖ ТАМГАА ГАРДАН АВЛАА

2024.04.22
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун аймгийн Сонгуулийн хороонд тамгыг нь гардууллаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга хэлэхдээ: Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах тухай санал уламжилж ажилд нь амжилт хүслээ.