Мэдээ мэдээлэл
1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2024.04.22
Аймгийн Засаг даргын 2024 оны А/165 дугаар захирамжаар 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын хэсгийн товчооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Гантулга, орлогч даргаар Цэргийн штабын дарга дэд хурандаа Л.Цэнддорж нар ажиллаж байна. 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ныг дуустал хугацаанд Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэн-Баян Улаан тосгон, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумдад, 2024 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд аймгийн төв Чингис хотод зохион байгуулна.