БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ САЛБАРЫН УРЛАГИЙН АНХДУГААР ИХ НААДАМ ХЭНТИЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2024.04.19
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ салбар үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй урлагийн анхдугаар их наадам Хэнтий аймагт болж байна.
Тус наадам нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Хэнтий, төв компани зэрэг цахилгаан түгээх зургаан сүлжээ салбарын 200 гаруй инженер техникийн ажилтан авьяас чадвараа уралдуулах юм.