ЗАЛУУС БА ТЕХНОЛОГИ ЗАГВАРЫН ШОУ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2024.04.16
"Цахимд хэвшье" арга хэмжээний хүрээнд залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Залуус ба технологи" загварын шоу зохион байгуулж, шилдэг 12 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
Энэхүү уралдаанд Хан Хэнтий сургууль, Тэмүүжин сургууль, Хэрлэн 1 дүгээр сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль, Баянхутаг сумын ЕБС , Өлзийт тосгоны ЕБС-ийн 9-12 ангийн сурагчид оролцжээ.
Эдгээр сурагчид маань удирдамжид заасны дагуу хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, metaverse, робот, 5G, сошиал платформууд гэсэн сэдвийн дагуу бүтээлээ урлаж өрсөлдсөн юм. Нийт 17 бүтээл оролцсоноос 5 нь коллекц, 12 нь ганцаарчилсан үзүүлбэрүүд байлаа.