"DIGITAL FIRST–D1″ АРГА ХЭМЖЭЭ 4 САРЫН 15-НД ХЭНТИЙ АЙМАГТ БОЛНО

2024.04.11
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас аймгуудын цахимжилтыг эрчимжүүлэх, цахим шилжилттэй холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг санал болгох, иргэд, олон нийтийн цахим ур чадварыг сайжруулах, дотоодын мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилготой DIGITAL FIRST–D1 арга хэмжээг "Цахимд хэвшье" уриатайгаар 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд Хэнтий аймагт 4-р сарын 15-нд болно.
"DIGITAL FIRST-D1″ арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийт, төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд, ахлах ангийн сурагчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчид, ААН, байгууллагуудын мэдээллийн ажилтнуудруу чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг явагдахаас гадна мэдээллийн технологи, программ хангамжийн хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах экспо зохион байгуулагдана. Мөн Starlink Nomadic компаниаас 3км радиуст интернэтийн сүлжээ цацаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулах юм.
Тухайлан эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын ажил үйлчилгээний цогц систем, платформууд ч танилцуулагдах юм.