Мэдээ мэдээлэл
“БАЙГАЛИЙН НӨӨЦ, АШИГЛАЛТ” ҮНДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-3
2024.04.10
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд зохион байгуулагдсан “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлгийн үеэр “БАЙГАЛИЙН НӨӨЦ, АШИГЛАЛТ” хэлэлцүүлэг болсон юм. Тус хэлэлцүүлгийн илтгэлүүдээс товч дүгнэвэл:
1. “Хэнтий аймгийн нутаг дах палеонтологийн олдворын тархалт, хадгалалт, ашиглалтын өнөөгийн байдал” ШУА, Палеонтологийн хүрээлэн, Эртний амьтан, ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн:
-Хэнтий аймгийн нутаг дах палеонтологийн олдворын тархалт, хадгалалт, ашиглалтын талаар сонирхолтой мэдээлэл хүргэж инноваци болгож бүтээлч музей болгох санаачилга дэвшүүллээ.
2. “Нарны эрчим хүчний технологийн судалгаа” ШУА, физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Мөнгөнцацрал:
-Физик технологийн хүрээлэнд сүүлийн үед хийгдэж буй сэргээгдэх эрчим хүчний судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжуудыг танилцуулж, нарны энергийг ашиглаж монгол гэрийн дулаан хангамжийг бий болгох боломж, барилгын дулаан алдагдлыг тооцох, бууруулах арга замууд, Хэнтий аймагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг ашиглах боломж, нарны энергийн нөөц, эдийн засгийн үр ашгийн урьдчилсан тооцоо зэргийг судалж танилцууллаа.
3. “Хэнтий нурууны ойн хөнөөлт шавжийн судалгаа” ШУА, Биологийн хүрээлэн, Шувуу, шавж судлалын лабораторийн ЭШАА доктор (Ph.D) Д.Энхнасан:
-Ойн санг хамгаалах, цөлжилтийг сааруулахад чухал ач холбогдолтой судалгаа болох ойн хөнөөлт шавж, тэр дундаа шилмүүст ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн тархал, хөнөөлийн судалгаа, судалгааны үр дүнг хэлэлцүүллээ.
4. “Хэнтий аймгийн төв суурин газрын ундны усны чанарын судалгаа” ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар, Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч Д.Гэрэлт-Од:
-Монгол орны ундны усны чанар, чанарын үзүүлэлтүүд, судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулж, цаашид бас анхаарах бодлогын дүгнэлт, зөвлөмжийг өглөө.
5. “Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо, эмчилгээ” АШУҮИС, Нүд судлалын тэнхимийн багш Э.Түмэнжаргал:
-Хүн төрөлхтний оюун ухаан, түүний төрлүүдийн суурь онолыг энгийн ойлголтоор танилцуулж цаашлаад хиймэл оюун ухааны тусламжтайгаар програмчлалыг бий болгож орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэн ашиглаж буй жишээнүүд, тэдгээрийн давуу ба сул талыг танилцуулж, сонирхолтой бөгөөд шинжлэх ухаанч судалгааны туршилтуудаасаа хуваалцлаа.